Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 111 тохиолдол батлагджээ.
Үүнээс 50 нь Улаанбаатарт, 61 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 989,320 боллоо.
Батлагдсан тохиолдлын 544,899 (55.0%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хот болон 17 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 625 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд 3, Баянхонгорт 2, Говь-Алтайд 2, Дархан-Уулд 5, Дорнодод 1, Сүхбаатарт 2, Өмнөговьд 30, Орхонд 7, Төв аймагт 9 тохиолдол илэрсэн байна.