Утаажилтын бүсээс 9 иргэний амь нас, 1,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

2022 оны 11-р сарын 14 өдөр, 11 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
firefighter-stairs-burning-building-73lddfjd9m6zbqtwi9xvf3r31b32rm7wws4m32r1r9c-7685w972yudkl2pkfbxxnck9mjgf6zp3ekjp9vhyvy8-77csb2ez6ok5lru1gtelztxtpwgtep41erezr6fok74

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногm гал түймрийн 30, аврах ажиллагааны 7 нийт 37 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 9 иргэний амь нас, 1.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9%-аар буурсан байна.

Гал түймэрт өртөж нэг иргэн нас барсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1588, ой, хээрийн түймрийн 6, аврах ажиллагааны 204 нийт 1798 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.5%-аар өсчээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх