“Өргөө Амаржих Газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Дэлхийн чанарын өдрийг тэмдэглэлээ

2022 оны 11-р сарын 11 өдөр, 10 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5571680643007923592
Дэлхийн чанарын өдөр 11 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд тохиож, байгууллагын үйл ажиллагаанд ажилтан бүрийг оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх, дэмжих чиглэлд тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл энэ хүрээнд “Өргөө Амаржих Газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 18 дахь удаагийн Чанарын өдөрлөгийг “Мэс заслын аюулгүй байдлыг хангах“ сэдвийн дор зохион байгууллаа.

Өдөрлөгт Эрүүл Мэндийн Яамны Бодлого төлөвлөлтийн газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч С.Жаргалсайхан, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Дэмбэрэлдаваа, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Батболд болон эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Эх барихын мэс заслын тусламж, үйлчилгээний халдвараас сэргийлэх дэглэм, аюулгүй байдлыг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд мөрдөх халдварын сэргийлэлт, хяналтын зааврыг мөрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд аюулгүй мэс заслын дадал төлөвшүүлэх зорилгоор тус өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд:

  • Үйлчлүүлэгчийг танин, тодруулах – Мэс заслын өмнөх аюулгүй байдал хангах
  • Үр дүнтэй харилцааг бий болгох – Үйлчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийнхэнтэй харилцах харилцаа, мэдээлэл солилцоо
  • Мэс заслын өмнөх, мэс заслын үеийн, мэс заслын дараах аюулгүй байдлыг хангах
  • Мэдээгүйжүүлгийн аюулгүй байдал
  • Мэс заслын үеийн халдварын аюулгүй байдлыг хангах
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, аппарат, багаж тоног төхөөрөмжийн аюулгүй үйл ажиллагаа, бэлэн байдал зэргийг шалгаруулахад нэгдүгээр байранд Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч С.Гантуяа тасгийн эрхлэгчтэй Нэгдсэн хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг, хоёрдугаар байранд Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Б.Оюунчулуун тасгийн эрхлэгчтэй Амбулаторийн тасаг, гуравдугаар байранд Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч Ч.Мядаг тасгийн эрхлэгчтэй Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасаг шалгарч, хамт олноо тэргүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх