Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 154 тохиолдол батлагджээ.
Үүнээс 50 нь Улаанбаатарт, 104 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 986,599 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Ховд аймагт 2, Өвөрхангайд 1, Өмнөговьд 83, Дундговьд 1,Дорноговьд 3, Дархан-Уулд 14 тохиолдол илэрсэн байна.