Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Сарын гэзэг гэх газраас 2 тооны адуугаа хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 36 настай эрэгтэй “Ц”-ийн 2 тооны адууг 55 настай эрэгтэй “О”, 44 настай эрэгтэй “Ч” нар нь бүлэглэн хулгайлж нядалсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.