НӨАТ-ын буцаан олголтын мөнгө таны дансанд орно

2022 оны 10-р сарын 28 өдөр, 13 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuat

2022 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа төлөх боломжтой байдаг.

Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтоосоо 18,290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн татвараа төлжээ.

Татварын төрлөөр нь харуулбал:

  • Малын тоо толгойн албан татвар -324 иргэн 7.4 сая төгрөг
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар -151 иргэн 15.3 сая төгрөг
  • Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар – 5,566 иргэн 3.7 сая төгрөг
  • Галт зэвсгийн албан татвар -157 иргэн 6.3 сая төгрөг
  • Газрын төлбөр – 2,113 иргэн 7.5 сая төгрөг
  • Автын агаарын бохирдлын төлбөр – 2,384 иргэн 6.9 сая төгрөг
  • Зам ашигласны төлбөр -2,267 иргэн 36.5 сая төгрөг
  • Газрын төлбөр дэд алба -11,043 иргэн 56.5 сая төгрөг
  • Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар -2,664 иргэн 83 сая төгрөгийн татварыг буцаан олголтоосоо төлөх хүсэлт ирүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх