Унгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа

2022 оны 10-р сарын 24 өдөр, 16 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tetgeleg

“Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын “2021-2023 онд хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, сүүлийн шатны шалгаруулалтыг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулж, тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгар Улсын Темпус олон нийтийн сан, хүлээн авч суралцуулах сургууль гаргана.

Өргөдөл гаргагч нь 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны яам нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний анкет, баримт бичгийг хянан шалгасны дараа  Боловсрол, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ.

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/121811 холбоосоор авна уу.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх