Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс жил бүр оюутан залуус, татвар, санхүү, нягтлан бодох бүргэлийн салбарынхны дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Татварын бүртгэл” улсын IX олимпиад болох гэж байна.
Энэ удаагийн олимпиад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний ууган компани болох “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК-ийн нэрэмжит болон татварын албаны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдахаар боллоо.
Олимпиадыг оюутан, нягтлан бодогч /ТМЗ, ТУБ/ гэсэн хоёр ангиллаар
1-р үе шат – 2022.11.01-нд
2-р үе шат – 2022.11.10-нд тус тус зохион байгуулна.
Бүртгэл ТМЗ нийгэмлэгийн гишүүний программ www.members.cpta.mn -аар явагдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 76118989 дугаараас лавлана уу.