Ингэхдээ “Яаралтай тусламж, үйлчилгээ”, “Гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээ” гэж 2 ангилах бөгөөд даатгуулагчид үзүүлсэн эмчийн үзлэг зөвлөгөө, эм, эмнэлгийн хэрэгсэл, бүх төрлийн оношилгоо шинжилгээ /өндөр өртөгтэй болон бусад/ эмчилгээ, ажилбар, ажиглалтын зардал болон холбогдох бусад зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна.
Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд амь насанд нь учирч буй эрсдэл өндөртэй үйлчлүүлэгчээс эхэлж үзүүлэх эрэмбэлэлтийн зарчим баримтална.
Яаралтай тусламжийн тасаг, нэгжид ирсэн үйлчлүүлэгчийг эрэмбэлэлт хариуцсан мэргэжилтэн /сувилагч/ хүлээн авч амь тэнссэн, амин үзүүлэлт, биеийн байдал болон эмнэлзүйн шинж тэмдгийг үндэслэн дараах 5 зэрэглэлээр эрэмбэлж, ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ.
- Нэн яаралтай – Тусламж, үйлчилгээг 2.033.000 төгрөг
- Яаралтай – Тусламж, үйлчилгээг “А”, “В” гэж ангилна. “А” ангилалын яаралтай тусламж, үйлчилгээг 556.000 төгрөг, “В” ангилалын тусламж, үйлчилгээг 91.000 төгрөг
- Яаралтай бус – Тусламж, үйлчилгээг “А”, “В” гэж ангилна. “А” ангилалын яаралтай тусламж, үйлчилгээг 278.000 төгрөг, “В” ангилалын тусламж, үйлчилгээг 43.000 төгрөг.
- Хүлээгдэх боломжтой – Тусламж, үйлчилгээг 16.000 төгрөгөөр тус, тус санхүүжүүлнэ.