Монголд анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ

2022 оны 10-р сарын 17 өдөр, 12 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
634ca46e8c81e851e4148bba

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх “Батзүү” ХХК-ийн үйлдвэр нь Монгол Улсад анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ. Зөөлөн оёдлын 26 жилийн түүхтэй тус компани нь ХБНГУ-ын шинэлэг, инновац шингэсэн тоног төхөөрөмжөөр даавуу үйлдвэрлэн, цаашлаад үйлдвэрээс гарсан түүхий эд, материалыг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн, зах зээлд нийлүүлэх кластерын системийг хөгжүүлж буй юм. Түүнчлэн үйлдвэр дотроо бүтээгдэхүүний шинж чанарыг тогтмол хянах үүрэг бүхий лабораторийг ажиллуулж байна.

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос санаачлан, энэ хичээлийн жилээс цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг нэхмэл, сүлжмэл даавуу, оёмол бүтээгдэхүүний аюулгүй байдал, техникийн шаардлагын дагуу

  • Монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон
  • Хөдөлгөөнд саад учруулахгүй
  • Сургалтын орчинд нийцсэн
  • Арьсанд элдэв харшил өгч, сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар үйлдвэрлэж эхэлсэн.
  • Биеийн тамирын хувцасны материал нь хүүхдийн арьсанд шууд хүрдэг тул техникийн шаардлага, стандартыг хангасан байх ёстой. Тэгвэл уг биеийн тамирын хувцсанд орж буй 100 хувь хөвөн даавууг ийнхүү Монголдоо үйлдвэрлэж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх