Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-17-ны өдрүүдэд гал түймрийн 37, ой хээрийн түймэр 1, аврах ажиллагааны 1, нийт 39 удаагийн дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн, 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Дуудлагын тоог өмнөх оны 7 хоногийн мөн үеийнхтэй харьцуулбал 2.7%-иар өссөн дүнтэй байна.
2022 он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1455 ой хээрийн түймрийн 6, аврах ажиллагааны 168 нийт 1629 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 21.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Иймд иргэн та:
-Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,
-Халуун цогтой үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
-Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх, цахилгааны утас болон уртасгагчны ачаалаллыг хэтрүүлэхгүй байх,
-Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх,
-Шүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвшихийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.