Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургууль нээгдлээ

2022 оны 10-р сарын 12 өдөр, 16 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
311585407_195947596148510_8040454341235601629_n

Монгол Улсын Засгийн Газар ШУТИС-ийн харьяа сургуулийг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр Өмнөговь аймагт байгуулахаар шийдвэрлэсэн. Тус сургуулийн албан ёсны нээлт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.

Энэ хичээлийн жилд тус сургууль:

–   Уул уурхайн ашиглалтын технологи,

–   Мэдээллийн технологи,

–   Газрын тосны инженер,

–   Цахилгааны инженер гэсэн 4 мэргэжлээр 120 оюутан элсүүлсэн байна.

Тус сургуульд Улаанбаатар хотоос гадна 10 аймгаас оюутнууд ирж суралцаж байгаа бол ШУТИС-ийн 10 багш Өмнөговь аймаг руу шилжин, харьяа сургуульд багшилж байна.

ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн дээд сургуульд CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн, дотоод, болон гадаадад магадлан итгэжлэгдсэн хөтөлбөрүүдээр оюутан сургана.  Тус сургууль нь дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн шинэ алхам болж, их сургуулийг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх анхны бөгөөд жишиг байх болно. Мөн боловсролын шинэчлэлийн хүрээнд бүх түвшний буюу цэцэрлэг-сургууль-коллеж-дээд боловсролын байгууллагын залгамж чанар, уялдаа холбоог хангаж ажиллах эхлэл ч эндээс тавигдаж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээн дэх нэг том ажил нь энэ болж байна. ШУТИС-ийг Өмнөговь аймагт байгуулахаас гадна Дархан-Уул, Орхон, Төв аймагт үндэсний хэмжээний их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх ажил ч цаашид хурдацтай үргэлжлэх болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

311462740_195955916147678_1680016816874303687_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх