ХНХҮТ амралтын өдрүүдэд 600 орчим монгол иргэдэд үйлчилж ажиллав

2022 оны 10-р сарын 11 өдөр, 11 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
01
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ нь 2022 оны 10 сарын 8, 9-ний амралтын өдрүүдэд Умард Чолла мужийн Чонжү хот болон Сөүл хотын Түндэмүний Рамада зочид буудлын уулзалтын танхимд тус тус үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
БНСУ-ын Умард Чолла мужийн Чонжү хотноо Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Төрийн банк, Хаан банктай хамтран үзүүлсэн үйлчилгээнд давхардсан тоогоор 200 орчим иргэд үйлчлүүлсэн бол Сөүл хотноо Рамада зочид буудлын уулзалтын танхимд амралтын өдрүүдээр үзүүлсэн үйлчилгээнд 400 орчим монгол иргэд ирж хамрагдан хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн даатгалын асуудлуудаар зөвлөгөө мэдээлэл авчээ.
02
03

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх