Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “UB winter sale” төсөл хэрэгжүүлнэ

2022 оны 10-р сарын 10 өдөр, 14 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6343a84b8c81e851e4148b69

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Найрсаг Улаанбаатар-2” арга хэмжээ тусгагдсан. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тану Партнерс” ХХК хамтран “UB winter sale” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.Төслийн хүрээнд талууд

  • Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах “UB winter sale” нэгдсэн платформ, гар утасны аппликэйшн бүтээн, хөгжүүлэх
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгтгэх, хамтын ажиллагааг зохион байгуулах
  • Төсөл, арга хэмжээг дотоод болон гадаад зах зээлд таниулан сурталчлах
  • Аялал жуулчлалын цуврал арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, худалдаа зохион байгуулах зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх юм.

Улаанбаатар хотын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг төсөл 2022-2025 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх