УИХ-ын дарга Г.Занданшатар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри-г Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

2022 оны 10-р сарын 10 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bfed3bd250de4165adefec9a12f44d45

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр (2022.10.10) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри, гэргий Карен Фюри нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл болон эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри, гэргий Карен Фюри нарын хамт дурсгалын зураг татуулав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх