Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 37 тохиолдол батлагджээ.
Үүнээс 20 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,551 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Баян-Өлгийд нэг, Өмнөговьд 15, Увс аймагт нэг тохиолдол илэрсэн байна.