Ази, Номхон далайн сайд нарын бага хурал үргэлжилж байна

2022 оны 09-р сарын 20 өдөр, 11 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
307958331_2140410406156173_3037699067074025180_n
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Австралийн Холбооны Улстай хамтран тус улсын Брисбэн хотноо 2022 оны 9 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн орнуудын сайд нарын бага хурлыг зохион байгуулж байна.
Энэхүү бага хуралд Монгол Улсаас Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Төв, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, холбогдох албаны хүмүүс оролцож байна. Ази, Номхон далайн бүс нутгийн платформ болох тус хурал энэ жил “Хямралаас гамшгийг даван туулах чадавх руу” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа юм.
Тус хурлын “Сендайн дунд хугацааны тайлан” сэдэвт салбар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэлсэн бөгөөд “Ази, Номхон далайн бүсийн гамшгийн эрсдэлийг бууруулах, түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүс нутгийн улс орнуудтай цаашид ч бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх