Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 40 тохиолдол батлагджээ.
Үүнээс 30 нь Улаанбаатарт, 10 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,056 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Баян-Өлгийд нэг, Дорноговьд хоёр, Өмнөговьд долоон тохиолдол илэрсэн байна.