ЕБС болон цэцэрлэгийн эмч нарыг сургалтад хамруулж байна

2022 оны 09-р сарын 16 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
301055710_482137910592697_2407842203622259218_n-76k9g33zh5jt02fpo4wb4tjbxg0ck9rel70r8rqvbr4

Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэрээр 2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эмч нарыг зургаан цагийн дадлага, сургалтад хамрууллаа.

Сургалтаар хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдэд тохиолдож болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, авран хамгаалах, гэмтэж бэртсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагын тусламж иртэл анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх зэрэг мэдлэг олголоо.

Харин өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудын эмч нарыг сургалтад хамруулж байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх