Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 67 тохиолдол батлагджээ.
Үүнээс 30 нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,438 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд хоёр, Дорнодод нэг, Өмнөговьд 34 тохиолдол илэрсэн байна.