Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

2022 оны 09-р сарын 12 өдөр, 17 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
306012771_605158101262111_1682299116052155730_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хатан хаан II Элизабет таалал төгссөнтэй холбогдуулан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэл илэрхийлэв.

Эмгэнэлд,

“Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан II Элизабет таалал төгссөнд хааны гэр бүл, Британийн ард түмэнд Монголын ард түмний  нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр 70 жилийн турш түүхэн цаг үеийн томоохон өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил, хүндрэл бэрхшээлийн үед Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудын тогтвортой байдлын бэлгэ тэмдэг, манлайлагч нь байж ирсэн билээ.

Түүний ариун үйл хэрэг бидний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

Гүнээ хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх” гэжээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх