Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2022 оны 09-р сарын 12 өдөр, 17 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
03ec8adb-5ee4-44ae-8002-c054788fae7b

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Көвер Ласло 2022 оны есдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга К.Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх