Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 50 тохиолдол батлагджээ.
Үүнээс 24 нь Улаанбаатарт, 26 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,200 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд Өмнөговь аймагт 26 тохиолдол илэрсэн байна.