Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 72 тохиолдол батлагджээ.
Үүнээс 43 нь Улаанбаатарт, 29 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,112 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангай аймагт нэг, Өмнөговьд 28 тохиолдол илэрсэн байна.