Сэрэмжлүүлэг: Гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байх төлөв гарчээ

2022 оны 09-р сарын 06 өдөр, 11 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gol

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сард ихэнх гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.

Тухайлбал Сэлэнгэ мөрөн болон Орхон голын дунд болон адаг хэсгээр 30-60 см, Хэнтийн нуруунаас эх авах Хараа, Ерөө, Сөгнөгөр, Туул, Хэрлэн, Онон, Халх, Улз зэрэг голууд 10-60 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Бэлтэс, Дэлгэрмөрөн голууд 10-30 см тус тус олон жилийн дунджаас их байх бол Хангайн нуруунаас усжих Хануй, Түй, Богд, Завхан, Хүнгүй, Хожуул зэрэг голууд олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.

Иймд дээрх голуудын сав дагуу амьдарч байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж байгаа иргэдийг  гол, усны осол, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх