Аавынхаа ажиллаж байсан сургуулийг үр хүүхдүүд нь 1.5 тэрбум төгрөгөөр засварлалаа

2022 оны 09-р сарын 02 өдөр, 19 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
302421203_189245506818719_5722780396495342681_n
Төв аймгийн Зуунмод хотын 4-р сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан Монгол улсын гавьяат багш Ч.Доржгочоо агсаны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь засварлаж шинэ хичээлийн жилээр ашиглалтад оруулж байна.
500 орчим сурагч, 46 багш, ажилтантай тус ахлах сургууль орон нутаг дахь орчин үеийн тохижилттой анхны сургуулиудын нэг болж байгаа юм. Сургуулийн үйл ажиллагаатай өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны сайд танилцлаа.
Салбарын сайд энэ үеэр орчин нөхцөл сайжрахын хэрээр сурлагын ахиц амжилт нэмэгдэх ёстойг онцолж байлаа.
Мөн шаардлагатай байсан гал тогооны тоног төхөөрөмжөөр хангаж байгаагаа мэдэгдсэн юм. Сургуулийн удирдлагууд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байдаг зүйлсийг нэг бүрчлэн Доржгочоо сангийнхантай зөвшилцөж, гадна талбайгаас эхлээд анги танхим, спорт заал, тавилга хэрэгсэл гээд бүгдийг иж бүрэн шинэчилжээ.
301797106_189245823485354_7870153314702158020_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх