Хоёрдугаар эмнэлэг БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГИЙНХЭЭ хоёр дахь хичээлийн жилийн нээлтээ хийлээ

2022 оны 09-р сарын 01 өдөр, 10 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
x14cl

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь Улсын эмнэлгүүдээс анхлан ажилчдынхаа нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд эмнэлгийн ажилчдын хүүхдүүдийг хамруулах боломжтой  100 хүүхдийн 4 бүлэгтэй 20 гаруй ажилтантай “БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГ”-ийнхээ хоёр дахь хичээлийн жилийнхээ нээлтийг хийж хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус эмнэлэг нь 600 гаруй ажилтантай бөгөөд цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхэдтэй.

Arslan.mn
Нээлтийн үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгийн харьяа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгийн хүүхэд багачуудад 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд зориулж 3,000,000 төгрөгийн үнэ бүхий тоглоом, хэрэгслийг эмнэлгийн хамт олноос бэлэглэж байггааг гардуулж өглөө.

Эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгийг 2020 онд Ерөнхий захирал Б.Эрдэнэбулганы санаачилгаар эхлүүлж байсан бөгөөд ачаалал өндөртэй эмнэлгийн ажилчдын хувьд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт хүүхдүүдээ хамруулаад  ажлаа тайван хийх нөхцөл боломжийг нь хангасан хамгийн том хөрөнгө оруулалт болж чадсан юм.

Бага насны хүүхдийн хөгжлийн асуудалд төр засгаас анхаарахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудаа түүчээлэн  ажилдынхаа нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангаж  цэцэрлэгт хамруулах замаар дэмжиж байгууллагын ажилчдад хүүхдээ таатай орчинд өсгөх, хүүхдэдээ санаа зовохгүй ажлаа сайн хийх зэрэг олон давуу талтай эрүүл мэндийн салбарт хийгдсэн сайн жишиг, сайн төсөл болж чадсан байна.

Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх