Зарим Байнгын хороодын дарга нарыг сонгож, УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө

2022 оны 08-р сарын 30 өдөр, 19 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ab5bff94-d7bc-450a-9f0b-a3a32a6e6a17

УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.08.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Батшугарын, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Анужингийн, Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн, Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцагийн нэрийг дэвшүүлсэн байна. Байнгын хороод Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3, 26.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д заасныг баримтлан Байнгын хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчдийг сонгохыг дэмжсэн байна.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн байгаагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугарыг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужинг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинг, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцагийг сонгон, УИХ-ын тогтоолыг баталлаа.

Үргэлжлүүлэн Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснээр /УИХ-ын даргын 2022 оны ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгийг эндээс уншина уу/ УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх