Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 125 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 65 нь нийслэлд, 60 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 978,043 болов.
Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Архангайд гурав, Дархан-Уулд нэг, Дорноговьд арван дөрөв, Орхонд гурав, Өвөрхангайд дөрөв, Өмнөговьд 30, Төв аймагт хоёр, Ховд аймагт нэг тохиолдол бүртгэгдлээ.