Авто зогсоолын эхний 15 минут төлбөргүй боллоо

2022 оны 08-р сарын 24 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mashin
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар олгогдсон чиг үүрэг болон хэрэглэгч, аж ахуй эрхлэгчийн зүгээс гаргасан санал хүсэлт, гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Төлбөртэй авто зогсоолоор дамжин өнгөрөх болон хүн буулгаад хөдлөхөд 500 төгрөг авч байгаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байгаа тул журамд өөрчлөлт оруулах тухай саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн. НИТХ-аас 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар журамдаа өөрчлөлт оруулж авто зогсоолын эхний 15 минутыг төлбөргүй болголоо.
Хэрэглэгч та бүхэн гомдол саналаа
• Хэрэглэгчийн мэдээллийн төвийн утас: 115
• ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах төвийн утас: 11-11
• Цахим хаяг: afccp.gov.mn
• Цахим шуудан: bichigkhereg@afccp.gov.mn
• “e-barimt.mn” хавсралт болон цахим хаягаар
https://www.facebook.com/groups/391583442769715/ бүлгэм гэсэн сувгаар ирүүлж, бидэнтэй хамтран ажиллана уу гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх