Гал түймрийн аюулаас 136 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2022 оны 08-р сарын 22 өдөр, 11 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
гал

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-ны өдрөөс 22-ны өдрүүдэд гал түймрийн 17, аврах ажиллагааны 4, нийт 21 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, гал түймрээс аюулаас 136 сая төгрөгийн эд хөрөнгө, 1 иргэний амь насыг авран хамгаалж ажиллалаа.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны 7 хоногийн мөн үеийнхтэй харьцуулбал 10.5%-иар өссөн дүнтэй байна.

2022 он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1257, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 136 нийт 1398 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 24.2%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх