Ахуйн цахилгааны ослоос сэрэмжлүүлж байна

2022 оны 08-р сарын 18 өдөр, 12 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erchimm
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахилгааны утаснаас гал гарч шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 17-ны өдрийн 18:59 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Тус дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн тасаг очиход 10.000 вольтын шугамын 3-4 дүгээр тулгуурын цахилгааны утсанд автомашины өргөгч хүрж иргэн Ш /58 настай, эрэгтэй/, Ч /37 настай, эрэгтэй/, Б /57 настай, эрэгтэй/ нар нь тогонд цохиулж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэн Та:
-Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх,
-Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх,
-Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх,
-Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,
-Өндөр хүчдэлийн дор гэр, хашаа барихгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас
анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх