Монгол Улсын Засгийн газраас “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 2022 оны цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-ны өдрөөс цахимаар буюу “E-Mongolia” аппликейшнаар явагдах ажээ.
Түүнчлэн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор хэд хэдэн зүйлийг онцгой анхаарахыг холбогдох газраас анхааруулсан байна. Тодруулбал, хүүхдээ шинээр цэцэрлэгт оруулах гэж буй эцэг, эхчүүд хаягийн зөрчилгүй байх ёстой бөгөөд таны хүүхэд зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгт хамрагдах юм. Тиймээс эцэг эхчүүдийг өөрийн хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон бүртгэлээ баталгаажуулахыг сануулж байна.