Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 372 тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн 157 нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Коронавируст халдвараар сүүлийн 24 цагт 1 нас баралт бүртгэгдэж нийт нас баралтын тохиолдлын тоо 2121 боллоо.
Улсын хэмжээнд тохиолдлын тодорхойлолтын дагуу нийт батлагдсан тохиолдол 954,305 боллоо.
Батлагдсан тохиолдлын 522,937 (54.8%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хот болон 21 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 2257 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.