Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 248 тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн 101 нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд тохиолдлын тодорхойлолтын дагуу нийт батлагдсан тохиолдол 945,900 боллоо.
Батлагдсан тохиолдлын 517,901 (54.8%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хот болон 20 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 2077 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.