Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо 61 гарам орчимд түр зуурын аадар бороо орсны улмаас 20 гаруй айлын хашаанд ус орсон, 3 айлын гэр, 10 хашаа, 1 саравч, явган хүний гүүр нурсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, үерийн усанд боогдсон 4 том хүн, 3 хүүхдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт байрлуулж ажиллалаа.
Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн нөхцөл байдалд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна.