Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Хоолны газрын гадаа гар утас булаасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгахад 41 настай эрэгтэй “О”-ийн гар утсыг 27 настай эрэгтэй “Д”-нь бусадтай бүлэглэн дээрэмдэж зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.