Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг орчимд Дорнод аймгийн Хэрлэн суманд 2 хүүхэд голын усанд ороод гарч ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран ажиллахад тус суманд оршин 16 настай, эрэгтэй “З” болон 14 настай, эрэгтэй “А” нар нь Хэрлэн голын усанд живж амь насаа алдсан байна.