Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

2022 оны 07-р сарын 19 өдөр, 16 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
293286098_100776909389091_6856354162285591673_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан билээ.

Зарлигийн хоёр дугаар зүйлд, “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх