Баяр наадмын үеэр хяналт тавьж ажиллаж байна

2022 оны 07-р сарын 11 өдөр, 17 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
292632754_416509207190110_3550907125474876200_n
НМХГ-ын 243 улсын (ахлах) байцаагч, албан хаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Төрийн өндөрлөгүүдийн хүлээн авалт, Багануур, Налайх дүүргийн наадамд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 741 аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, газын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажиллаж байна.
Шалгалтын явцад явуулын 2 лабораторид айраг, сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, жимснээс дээж авч, шинжилгээнд хамруулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт 19400 мкв талбайд (13000 гаруй сандал, 23 ариун цэврийн цэгийн 130 гаруй суултуур, орох гарах 18 хаалга, хогийн цэг 1) 0,02%-ын гипохлорид кальци, хлорсептороор халдваргүйтгэл хийхэд хяналт тавьж ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх