Буйр нуурт хийлдэг завьтай алга болсон 5 иргэнийг 14 цагийн дараа эсэн мэнд олжээ

2022 оны 07-р сарын 05 өдөр, 22 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
291923681_2026698464169068_8203956823185231859_n

Өчигдөр буюу 07 дугаар сарын 04-ний өдрийн 14.55 цагт хилийн цэргийн 0306 дугаар ангийн шуурхай жижүүрт “Буйр нуурын мандалд хийлдэг завьтай хоёр том хүн, 2-5 насны гурван хүүхэд, нийт таван иргэн алга боллоо” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан эрлийн зургаан бүлэг, Халх голын Онцгой байдлын алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрэн хайх ажиллагаа 07 дугаар сарын 04-ний 14.55 цагаас 05-ны өдрийн 05.15 цаг хүртэл тасралтгүй 14 цаг үргэлжилж, иргэдийг эсэн мэнд оллоо.

Хилчид төөрсөн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрт нь хүлээлгэн өгөөд байна. Эрэн хайх, аврах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн хилийн цэргийн 0306 дугаар ангийн хамт олон, Мэнэнгийн хилчдэд талархал илэрхийлье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх