Найман жил хүнд өвчинтэй тэмцсэн Б.Батчимэг бүсгүйд тусалцгаая

2022 оны 07-р сарын 01 өдөр, 18 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viber_image_2022-07-01_15-38-52-774

Бидний найз халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь эд хийж бүтээх 31 насандаа буюу 2014 оноос 2 бөөр нь архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ оноштой эмчлэгдсэн боловч өвчин хүндэрч бөөрний үйл ажиллагаа зогсож бусад эд, эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагааг нь алдагдуулж яаралтай Турк  улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон билээ.

Иймд яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээний зардал нь  урьдчилсан байдлаар 58.500 доллар буюу 183.105.000 төгрөг болох юм.

Та бүхний халуун сэтгэлийн дэмээр эмчлэгдэх боломжтой тул хүсэл мөрөөдлөө бүтээн, хайртай бүхнийхээ төлөө зүтгэх амьдрал бэлэглэхийг чинь сэтгэлээсээ хүсье. Та бүхний үйлс ариун байх болтугай.

Хандивын данс: Хаан банк 5041601860, Хас банк 5000604358 /Б.Батчимэг/

Дэлгэрэнгүй байдлаар:

Халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь 2014 оноос бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэлтэй \Glomerulonephrit\ оношлогдож Улсын I төв эмнэлгийн хяналтад орж тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч өвчин хүндэрч 2018 оноос бөөрний үйл ажиллагаа сүүлийн V дугаар үе шат буюу 5-10% болж буурч яаралтай заалтаар аппаратад орж эхэлсэн. Мөн онд эмч нарын зөвлөгөөнөөр орж дээрх өвчин хүндэрч эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 85% хөдөлмөрийн чадвар алдсан тул группд гаргасан. Тус хугацаанд тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч хяналтын шинжилгээгээр өвчин хүндэрч бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ онош нь  бөөрний үйл ажиллагааг зогсоож бусад эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайнд нөлөөлж үйл ажиллагааг нь алдагдуулж байх тул эмч нарын шийдвэрээр яаралтай Турк улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх