Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” 7 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд 5 салбар хуралдаан зохион байгуулах бөгөөд дэлхийн өнцөг буланд оршин сууж буй Монголчуудыг төлөөлөн 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох юм.