ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа

2022 оны 07-р сарын 01 өдөр, 12 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
290228841_584621103026796_6089836803863303737_n
2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандахыг хүлээн авч уулзлаа.
Төвийн дарга Д.Баярмандах шинээр томилогдон ажиллаж буй Элчин сайдад баяр хүргээд, төвийн үйл ажиллагааг танилцуулж, Солонгост оршин сууж буй иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцав.
Уулзалтаар цаашид ЭСЯ болон ХНХҮТ хоорондын үйл ажиллагааг улам өргөжүүлэн, иргэдээ мэдээлэлжүүлж, хариуцлагажуулах тал дээр илүү уялдаа холбоотой хамтран ажиллахаа илэрхийлцгээв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх