2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ.
Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 14211 төгсөгчөөс 13533 суралцагч монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж, 13530 нь шалгалтад тэнцжээ.
Нийслэлд 22 байршилд ЭЕШ-ын төв ажиллаж байгаа бөгөөд үүнд нийт 15700 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.