УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд очиж, цусаа хандивлалаа. Цусны донорын дэлхийн өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 14-ны өдөр тэмдэглэн, цус хандивлах үйл ажиллагааг зохион байгуулах, цусны донор байхын ач холбогдолыг сурталчлах, хүндэт доноруудаа алдаршуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт доноруудддаа хүндэтгэл үзүүлж, цусаа хандивлалаа. Цаашид цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, аюулгүй байдлыг хангах зэрэгт бодлогын түвшинд ажлууд төлөвлөсөн талаар танилцуулж, УИХ-ын дарга иргэний хувьд хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.