Өнөөдөр /2022.06.03/ 15:44 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туул голд хүн живлээ гэсэн дуудлага ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 40 настай, эрэгтэй С голын усанд осолдсон байсныг аврагчид 2-3 удаагийн шумбалтаар осолдсон газраас 3 метр, эргээс 40 метрийн зайтай 2 метрийн гүнээс цогцосыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Жил бүрийн энэ үед иргэд голын усанд осолдож амь насаа алдах эрсдэл, дуудлага, мэдээлэл нэмэгддэг.
Иймд:
• Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
• Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
• Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
• Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.