Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 0-17 насны 1.2 сая хүүхэд байна.
2006 оноос хойш төрөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийт хүн амд хүүхдийн эзлэх хувь сүүлийн 5 жилд тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд 2021 онд 36.7 хувь болжээ.
Нийт хүүхдийн тоог хүйсээр авч үзвэл, 629375 (51.2%) эрэгтэй хүүхэд байгаа бол 600576 (48.8%) нь эмэгтэй хүүхдүүд байна.
Мөн улсын хэмжээнд 2021 оны байдлаар бүтэн өнчин 2990, хагас өнчин 36133 хүүхэд байна.