Хүүхдийн баяраар автомашины хөдөлгөөн хязгаарлах замууд

2022 оны 05-р сарын 31 өдөр, 20 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
62959e8e2756fc061a5d91af

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” Ажлын  хэсэг байгуулагдаж, төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангаад байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамж  (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам, Өглөөний гудамжны хойд талын зам, Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана. Тухайн өдрийн 08:00-20:00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зохион байгуулалтыг НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран хийж буй. Ингэхдээ орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж, монгол хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан, техник, технологийн дэвшлийг шингээж, шинэлэг байдлаар зохион байгуулж байгааг  холбогдох албаныхан тодотгосон.

Нэгдсэн арга хэмжээний үед хүүхдийн эрхийг хамгаалах, төөрсөн, олдож ирсэн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, холбон зуучлах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх “Хүүхэд хамгааллын баг” ажиллана. Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тараахын дээр тусгай автобус бэлтгэн, төөрсөн хүүхдүүдэд туслах  юм. Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эцэг эхчүүд утасны дугаараа бичиж тэмдэглэн хүүхдийн халаасанд хийж үлдээхийг мөн санууллаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх