Вьетнам болон Герман улс руу зорчих иргэдийн анхааралд

2022 оны 05-р сарын 27 өдөр, 14 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
consul

Бүгд найрамдах Вьетнам улс болон ХБНГУ руу зорчих иргэдэд зориулан ГХЯ-ны Консулын газраас дараах зөвлөмжийг гаргажээ. 

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /Ковид-19/-ын бх-ПГУ шинжилгээнд хамрагдсан байх шаардлагаас чөлөөлөв.

Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөв.

 Эх сурвалж: Монгол Улсын Консулын алба

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх